Газар орны нэр өөрчилсөн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

2024 оны 4 сарын 22024-04-02
Газар орны нэр өөрчилсөн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Баян-Өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, Д.Баурыжан нарын 14 хүнд холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.16.1-д заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн 7 хоногт Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Аймгийн засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман, Хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан, Сагсай сумын засаг дарга асан С.Хонаев нарын 14 хүн энэ хэрэгт холбогдоод байгаа юм. Тус аймгийн засаг дарга асан А.Гылымхан одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй.

Тухайн үед засаг даргын орлогч байсан А.Камелият одоо аймгийн засаг даргын алба хашиж байна. Өнөөгийн ИТХ-ын дарга Ш.Хабыл тухайн үед орлогч байв. Дээрх албан тушаалтнууд Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг суманд шинэ баг байгуулахдаа газар орны нэрийг дураараа өөрчлөн, улсын бүртгэлд казахаар бүртгүүлсэн юм. Тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн алба 2023 онд шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Энэ хэрэг шүүхэд шилжлээ.

Санал болгох