ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2024 оны 4 сарын 32024-04-03
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.26-19.25
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:26-19:25. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Санал болгох

Я.Содбаатар: Амиа алдсан аврагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно

Сүүлийн 5 сард албан үүргээ гүйцэтгэж яваад 5 онцгой байдлын албан хаагч амь эрсдэв. Тэгвэл ерөнхийлөгчийн зүгээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

19 цагийн өмнө
Ачаа хэтрүүлээд, зам эвдвэл хохирлыг жолооч, аж ахуйн нэгжээр төлүүлнэ

Цаг агаар дулаарч, газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэссэн үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом багасдаг.

20 цагийн өмнө