Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой

2024 оны 4 сарын 32024-04-03
Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх  боломжтой

Элэгний Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.2020-2024 онд хэрэгжих “Элэг бүтэн Монгол-2” хөтөлбөрийн хүрээнд Д вирусний халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан.Үүнтэй холбоотойгоор 2023 оны төсөвт 13.5 тэрбум төгрөгийг суулгаж, Д вирусний эсрэг эмийг оруулж ирэхээр төлөвлөсөн.Энэ хүрээнд Д вирусний эсрэг стандарт эмчилгээ буюу "Интерферон" тариаг үнэ төлбөргүй хийх боломж бүрдсэн. Энэ мэтчилэн олон улсад хэрэглэгдэж байгаа шинэ төрлийн эмчилгээ оношилгоог нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа ярилаа. 

Санал болгох