Хүчилтөрөгчийн дутагдлаар загас үхсэн гэж дүгнэжээ

2024 оны 4 сарын 32024-04-03
Хүчилтөрөгчийн дутагдлаар загас үхсэн гэж дүгнэжээ

Баян-Өлгий аймгийн Даян сумын нутаг дахь Даян нуурын баруун эрэг орчимд үхсэн сүрэг загас олдсон. Монгол-Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг Даян нууранд очиж, үхсэн загас, нуур болон горхины уснаас шинжилгээний дээж авчээ.

Тэд идэвхтэн байгаль хамгаалагчидтай хамтран, нуурыг цэвэрлэж, үхсэн загасыг хуурай газарт гарган, устгаж байна. Загас үхсэн хэсэг нь уулын горхи цутгадаг эрэг. Энэ хэсэгт нуур гүн хөлдсөн тул эрэг дагуух хөлдөөгүй хонхорт загас сүрэг сүргээрээ цугласан байна. Багахан газарт олуул цугласан загас хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхсэн гэж газар дээр нь ажиллаж буй байгаль хамгаалагчид урьдчилсан байдлаар дүгнэсэн тухай Монгол-Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Эцсийн дүгнэлт лабораторийн шинжилгээний дараа гарах юм.

434297989_406958455368565_3683652086524709255_n.jpgNo description available.

No description available.

Санал болгох