Үлэг гүрвэлийн яс зарахыг завдсан хэргийг прокурорт шилжүүллээ

2024 оны 4 сарын 32024-04-03
Үлэг гүрвэлийн яс зарахыг завдсан хэргийг прокурорт шилжүүллээ

Өмнөговь аймгийн Булган сумын нутгаас 2022 онд үлэг гүрвэлийн яс хууль бусаар малтан гаргаад, Улаанбаатарт авчран борлуулахаар завдсан 4 иргэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ.

Тэднийг энэ оны нэгдүгээр сарын 19-нд Баянзүрх дүүргийн 8-р хороонд үлэг гүрвэлийн ясаа бусдад зарах гэж байхад нь цагдаа нар саатуулсан юм. Палеонтологийн малтлага хууль бусаар хийсэн, соёлын биет өвийг хууль бусаар худалдахыг завдсан үйлдэлд нь тэдэнд Эрүүгийн хуулийн 25.4.1, 25.5.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Санал болгох