Монгол сурагчид "Гран Клавир" өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцов

2024 оны 4 сарын 82024-04-08
Монгол сурагчид "Гран Клавир" өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцов

Испани Улсын Мадрид хотод 9 дахь удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн төгөлдөр хуурчдын “Гран Клавир” олон улсын тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 04-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн уралдаанд 11 орны нийт 90 гаруй сурагч МЭРГЭЖЛИЙН болон СОНИРХОГЧДЫН төрлөөр 3 ангилалд ур чадвараа сорьсноос Монгол улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын 4А ангийн сурагч Ариунболд овогтой Аялгуу нь мэргэжлийн төрөл А категорид 1-р байр эзэлж, тус сургуулийн 8А ангийн сурагч Ариунболд овогтой Мишээл нь мэргэжлийн төрөл В категорид 2-р байр эзлэн өндөр амжилтыг гаргасан байна.

No description available.No description available.

Тэмцээний шүүгчээр Соёлын элч, ГРАН КЛАВИЕР урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, багш Д.Мэндмаа, тэмцээний хүндэт шүүгч Galina Eguiazarova, Хатан хаан Софиягийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн багш Вадим Гладков, Вена хотноо уран бүтээлээ туурвиж буй төгөлдөр хуурын багш Наталъя Петрушенко, Испани улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Gustavo Diaz Jerez, Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн тэнхмийн багш О.Лхагвасүрэн нар ажилласан байна. Энэхүү тэмцээн нь гадаадын олон орны өсвөрийн төгөлдөр хуурчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээн, фестивалд уригдах, цаашлаад мэргэжлийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломжийг нь нээж өгөхөд чухал ач холбогдолтой болж, жилээс жилд цар хүрээ нь тэлж буй юм. Дашрамд дурдахад энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Мадридын хөгжмийн төв консерватори Аманиел, Испанийн Алкала дэ Энэрас хотын Их сургууль, тус хотын захиргаа, Испанийн Хөгжмийн зохиолчдын холбоо, төгөлдөр хуурын HINVES PIANOS дэлгүүр, Мадрид болон Алкала дэ Энэрас хотын Консерватори, Испанийн Залуучуудын холбооны Хөгжмийн боловсролын салбар байгууллага, “Гран клавир” урлагийн нийгэмлэг, испани болон гадаадын олон хувь хүмүүс ивээн тэтгэж дэмжлэг үзүүлдэг бөгөөд Alcala de Henares хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн хот юм.

No description available.

No description available.

Санал болгох

Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Зуны 33 дугаар олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын баг, тамирчид ёслол төгөлдөр орж ирлээ

14 цагийн өмнө