Эмэгтэй мотоциклчид Торгоны замаар аялах гэж байна

2024 оны 4 сарын 112024-04-11
Эмэгтэй мотоциклчид Торгоны замаар аялах гэж байна

Монголын эмэгтэй мотоциклчдоо төлөөлж Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хоёр Торгоны замаар аялах гэж байна.

Тэд энэ удаад Улаанбаатар-Баян-Өлгий-ОХУ-Казахстан-Киргизстан-Таджикстан-Узбекистан-Азербайжан-Армени-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар аялна.

Аяллын хугацаанд нийт 10 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, засмал болон шороо хосолсон нийт 30 мянган км замыг 2 сар орчмын хугацаанд туулахаар төлөвлөжээ. Мотоциклчид дөрөвдүгээр сарын 19-ны баасан гарагийн 08:00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдөлнө. Тэд өмнө нь эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар 18 хоног аялж, 10 аймгийн 5700 км газрыг мотоциклоор туулсан аялагчид. Н.Оргилмаа 17 жил мото спортоор хичээллэж байгаа. Э.Эрдэнэчимэг усан спортын тамирчин агаад мото спортоор хичээллээд 4 жил бол байгаа аж.

Мотоциклчид (2).jpg

Санал болгох