Ноолуур 140-185 мянган төгрөгийн хооронд арилжаалагдаж байна

2024 оны 4 сарын 152024-04-15
Ноолуур 140-185 мянган төгрөгийн хооронд арилжаалагдаж байна

Өнөөдөр ноолуурын үнэ ханш бүсээр:

  • Зүүн аймаг 170.000-185.000 төгрөг
  • Баруун аймаг 160.000-170.000 төгрөг
  • Төв аймаг 155.000-160.000 төгрөг
  • Говийн аймаг 140.000-150.000 төгрөг байна.

Энэ үнэ ханш өдгөөгөөс 2-3 жилийн өмнөх үнэ ханштай ойролцоо буюу ханш бага тогтжээ. 2023-2024 оны өвөл Монгол орны ихэнх нутгаар маш хүйтэн, их хэмжээний цас орж зуд турхантай хатуу өвөл болж мал ихээр хорогдсон нь малчдын амьжиргааг ихэд доройтуулав.

Ноос ноолуур, арьс шир гэх мэт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан (ченж) тохиолдолд НӨАТ-ын 10%-н татварыг тооцож төлөхөөр болсон нь ноолуур бэлтгэгчдэд төдийгүй малчдын орлогод хүндээр тусч үнэ ханш буурахад хүргэжээ.

Санал болгох