Шуурганаар 9 хүн сураггүй болсныг олов

2024 оны 4 сарын 152024-04-15
Шуурганаар 9 хүн сураггүй болсныг олов

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн сураггүй болсон байна.

Энэ дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажилласнаар тэдгээр иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ.

Санал болгох