Шавиа хүчиндсэн гэх ламын хэргийг прокурорт шилжүүлжээ

1
2024 оны 4 сарын 152024-04-15
Шавиа хүчиндсэн гэх ламын хэргийг прокурорт шилжүүлжээ

“Гандантэгчэнлин” хийдийн дэргэдэх шашны сургуульд лам болохоор суралцаж байгаа нэгэн хүү дотуур байрандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Хүүгийн ээж тухайн хэргийг анх мэдсэн юм. Хэрэг гарах үед буюу 2023 онд тус хийдэд 16 хүртэлх насны 162 хүүхэд сурч байв. Тэдний 30 гаруй нь дотуур байранд амьдардаг. Гэр нь хол, амьдралын боломж тааруу хүүхдүүдийг “Гандантэгчэнлин” хийд дотуур байрандаа оруулдаг журамтай ажээ. Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс ажлын хэсэг байгуулан, ламхай нарын дотуур байранд шалгалт хийхэд хүүхдүүдийг зориулалтын дотуур байранд биш, подволд, агааржуулалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт байрлуулж байсан юм.

Санал болгох