Ачаа хэтрүүлээд, зам эвдвэл хохирлыг жолооч, аж ахуйн нэгжээр төлүүлнэ

2024 оны 4 сарын 152024-04-15
Ачаа хэтрүүлээд, зам эвдвэл хохирлыг жолооч, аж ахуйн нэгжээр төлүүлнэ

Цаг агаар дулаарч, газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэссэн үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом багасдаг.

Үүнтэй холбогдуулан, гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээврийг Зам тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төвөөс зогсоосон. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв, Автотээврийн үндэсний төв хамтран, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүү суурилуулан, машинуудын ачааг жинлэж байна. Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг 5 тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй бол 44 тонн гэж заасан байдаг.

Ачаа хэтрүүлэн тээвэрлэж яваад, авто зам, замын байгууламж эвдвэл хохирлыг тухайн жолооч, аж ахуйн нэгжээр төлүүлэх юм байна.

Санал болгох