Наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал сонгогджээ

2024 оны 4 сарын 172024-04-17
Наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал сонгогджээ

Үндэсний баяр наадмын комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас энэ жилийн наадмыг хэн найруулахыг шийдвэрлэжээ. Сонгон шалгаруулалтад хоёр хүн өрсөлдсөн. Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар Ц.Батнайрамдал наадмыг найруулагчаар сонгогдлоо.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. 

Б. Анар 5,7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2,9 тэрбумаар наадам хийх төсөв оруулж иржээ. 

Санал болгох