СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

2024 оны 6 сарын 292024-06-29
СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

Өнгөрсөн сонгуультай харьцуулахад энэ жилд сонгуулийн насны хүний тоо 10 хувиар өсжээ. Сонгуульд оролцсон хүний тоо ч мөн адил өссөн аж. Тодруулбал 1,450,000 хүн буюу сонгуулийн насны 70 хувь нь саналаа өгчээ.

Улаанбаатар хотын сонгогчид сонгуульд 70 хувийн ирцтэйгээр оролцжээ. Энэ сонгууль бүрээр 50 дээш насныхан өндөр ирцтэй оролцдог байсан бол энэ жилийн сонгуульд 25-аас дээш насныхан өндөр ирцтэй оролцсон нь онцлог болсон аж. 

Одоогоор 6-7 хэсгийн хорооны санал ирээгүй байгааг хүлээж байна. Эдгээр хэсгийн хороодын дүнг нэгтгэж гараар тоолсны дараагаар дүн эцэслэгдэнэ. 

Ингэснээр СЕХ маргааш хуралдаанаа хийж, хамгийн их санал авч, босго давсан нэр нэр дэвшигчдийг УИХ-ээр гишүүнээр сонгогдсон тооцох шийдвэрээ гаргаж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барих ажлыг яаралтай хийнэ хэмээн мэдээллээ. 

Энэ сонгуулиар иргэдээс авсан саналыг харвал

  1. МАН-35%
  2. АН-30,1%
  3. Хүн нам- 10,4%
  4. Үндэсний эвсэл-5,2%
  5. ИЗНН-5% саналыг авчээ. 

Төсвөөс  дэмжлэг үзүүлэх хуулийн шаардлагыг хангасан намууд

Саяхан батлагдсан Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-д суудал аваагүй ч нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан бол тухайн намд төсвөөс дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан. Тэгвэл УИХ -д суудал авсан МАН, АН,  ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслээс гадна дараах 4 нам төсвөөс дэмжлэг авах эрх үүсжээ. 

УИХ-д суудал аваагүй ч нийт сонгогчдын 1%-ийн санал авсан 4 нам эвсэл 

  • Шинэ нэгдсэн эвлэл- 4,8%
  • Үнэн ба Зөв нам-2,8% 
  • Иргэний хөдөлгөөний нам-1,4%
  • Бүгд найрамдах нам-1,2%

 

Санал болгох

Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.

2 сарын өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо.

2 сарын өмнө
СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ингэснээр СЕХ маргааш хуралдаанаа хийж, хамгийн их санал авч, босго давсан нэр нэр дэвшигчдийг УИХ-ээр гишүүнээр сонгогдсон тооцох шийдвэрээ гаргаж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барина.

2 сарын өмнө