Р.Булгамаа: Сонгогчдын саналд хөндлөнгөөс халдаж байгаа хүмүүс төрийн албан хаагч байгаад харамсаж байна

2024 оны 6 сарын 282024-06-28
Р.Булгамаа: Сонгогчдын саналд хөндлөнгөөс халдаж байгаа хүмүүс төрийн албан хаагч байгаад харамсаж байна

АН-аас нам, эвслийн зүгээс сонгогчдын саналд халдаж хууль зөрчсөн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ талаар хуульч Р.Булгамаа: Хэдийгээр иргэдийн сонгох эрхэд халдсан ноцтой хууль зөрчсөн олон үйлдлүүд гарч байгаа ч Ардчилсан намд ард иргэд итгэлээ хүлээлгэж, санал авах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархалтай байна.

МУ-ын Үндсэн хуулийн 16-дугаар зүйл буюу баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө буюу төрийн үйл хэрэгт оролцох, төлөөлөгчөө сонгох, эрхээ эдлэх энэ ажиллагаанд нөлөөлж, сонгогчдын эрхэд хөндлөнгөөс халдаж байгаа үйлдлийг манлайлан хийж байгаа хүмүүс төрийн албан хаагч байгаад харамсаж байна.

Төрийн албан хаагчийн ажил олгогч бол МАН биш, ард түмэн. Татвар төлөгчдийн мөнгөөр эрх, ямбаа эдэлж байгааг мартаад буйг сануулъя. Төрийн албан хаагчдыг хуулиа дээдэлж, хариуцлагатай ажиллаач гэдгийг онцолж хэлмээр байна.

Зэвсэгт хүчний командлагч нь цэрэгт алба хааж байгаа аавын хөвгүүдийг командлаад зогсож байна гэдэг Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсын иргэн бүрийн эрхээ эдлэх баталгаатай эрх чөлөөнд хэн дуртай нь халддаг зүйл биш юм. Хуулийн байгууллагынхан хүртэл нэг талыг барьсан хандлагатай байгааг анхааруулж хэлмээр байна.

Сонгуулийн энэ өдөр иргэдийн төлөөлөгчөө сонгох мөчид саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тараах, саналаа өгсөн талаарх зураг авч ирж шан харамж авахыг шаардах, долоовор хуруун дээрх тэмдэглэгээ үзүүлж эд зүйл, шагнал авахад уриалсан зүйл бол Монгол төрийн үйл хэрэгт халдаж байгаа сонгуулийн тухай хууль, зөрчлийн тухай, эрүүгийн тухай хуулиар зохицуулагдсан хууль зөрчсөн харилцаа юм.

Тиймээс иргэд, сонгогчид та бүхнийг хууль зөрчсөн үйлдэлд өөрийн мэдэлгүй оролцох эрсдэлд хүрэх вий гэдгийг анхааруулж байна.

Санал болгох

Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.

2 сарын өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо.

2 сарын өмнө
СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ингэснээр СЕХ маргааш хуралдаанаа хийж, хамгийн их санал авч, босго давсан нэр нэр дэвшигчдийг УИХ-ээр гишүүнээр сонгогдсон тооцох шийдвэрээ гаргаж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барина.

2 сарын өмнө