Сонгогдох шаанстай нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадсангүй

1
2024 оны 6 сарын 292024-06-29
Сонгогдох шаанстай нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадсангүй

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусаж, санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гараад байна. Тэгвэл энэ сонгуульд төсөөлж байгаагүй шинэ хүмүүс гарч ирж, сонгогдох шаанстай улстөрчид өвдөг шороодлоо. Тухайлбал УИХ-ын даргын албыг олон жил хашсан "Спикер" Г.Занданшатар УИХ-ын 1-р тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудад нэр дэвшсэн ч сонгогдсонгүй. Энэ тойрог бүхэлдээ цэнхэртлээ.

Мөн өмнөх сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин тойргоо сольж 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нэр дэвшсэн ч гарсангүй. Түүний оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-д шинээр сонгогдлоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 1-р тойрогт өөрийн төрсөн нутаг Өвөрхангай, Архангай, Баянхонгорт нэр дэвшсэн ч нутгийнхаа дэвжээн дээр ялагдал хүлээлээ. Түүнчлэн Сэлэнгийн унаган охин Д.Өнөрболор, Содномзундуйн Эрдэнэ, Буянгийн Жаргалсайхан, МАН-ын УИХ-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хүн амины хэрэгт нэр холбогдон дуулиан тарьсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, нүүрсний хэрэгт нэр холбогдсон А.Адьяасүрэн болон Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар УИХ-д сонгогдож чадсангүй, ялагдал хүлээж, олны таамгийг эвдлээ.

Харин Дуучин Нарагийн буянаар нэгэн цагт УИХ-д суудалтай явсан Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар жагсаалтын нэгээр сонгогдож, УИХ-д суудалтай боллоо. 

Санал болгох

Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.

2 сарын өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо.

2 сарын өмнө
СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ингэснээр СЕХ маргааш хуралдаанаа хийж, хамгийн их санал авч, босго давсан нэр нэр дэвшигчдийг УИХ-ээр гишүүнээр сонгогдсон тооцох шийдвэрээ гаргаж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барина.

2 сарын өмнө