Л.Гантөмөр: Ард түмнээ өрнөөс гаргаж, авлига хээл хахуулийг бүрэн таслан зогсоохоо амлаж байна

2
2024 оны 6 сарын 292024-06-29
Л.Гантөмөр: Ард түмнээ өрнөөс гаргаж, авлига хээл хахуулийг бүрэн таслан зогсоохоо амлаж байна

Ардчилсан намаас УИХ-ын ээлжит сонгууль дууссантай холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ

АН-ын дарга Л.Гантөмөр: Ардчилсан намыг дэмжиж саналаа өгсөн 440 гаруй мянган сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Одоо хяналтын тооллого явагдаж, дүн мэдээ нь үүрээр гарна. Одоогийн байдлаар Ардчилсан нам өнгөрсөн парламентын 10-11 суудлаа 43 болгож чадлаа. Бүрэн эв нэгдэлтэйгээ харуулж байж энэ сонгуульд орж ирэхийг зорьсон, чармайсан. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, сонгуулийн сурталчилгааны дундуур Ардчилсан намын гишүүн, бидний хамтран зүтгэгч гэж яригддаг хүмүүс намынхаа эсрэг ажиллах, бидний өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал ихээр өрнөлөө. Маш их харамсаж байгаа.

Биднийг дэмжсэн 440 мянган сонгогчийнхоо хүсэж буй авлигагүй нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана. Хамгийн гол нь монголчуудын амьдрал ядуу байна гэдгийг энэ сонгууль дүгнэж өглөө.

Эрх баригчдын өнөөдрийг хүртэл явуулсан бодлого асар их алдаатай байсан гэдэгт ард түмэн дүнгээ тавьсан. Эрх барьж байгаа нам бодлогынхоо алдааг засах хэрэгтэй. Өрийн дарамттай амьдрал, улс орны өрийн дарамттай нөхцөл байдал тогтолцоо нар үзүүлэхгүй нь ээ.

Тиймээс бид парламентынхаа тогтолцоог хамгаалахын тулд өрнөөс гарах, ажилгүйдлээс гаргаж авлига хээл хахуулийг бүрэн таслан зогсоох бодлогыг хүчтэй хэрэгжүүлэхээ биднийг дэмжсэн монголчууддаа амлаж байна. Та бүхнийхээ итгэлийг ажлаар хариулж чадна гэдгээ итгэлтэй хэлмээр байна. Бидэнтэй хамт байсан урваагүй, шарваагүй, дүлзэн болоогүй олон мянган гишүүддээ, ухуулагч, шадар туслахаар ажилласан 50 гаруй мянган намын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Санал болгох

Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.

2 сарын өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо.

2 сарын өмнө
СЕХ: 2024 оны сонгуульд 70 хувийн ирцтэй явагдлаа, дүн хараахан эцэслээгүй байна

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ингэснээр СЕХ маргааш хуралдаанаа хийж, хамгийн их санал авч, босго давсан нэр нэр дэвшигчдийг УИХ-ээр гишүүнээр сонгогдсон тооцох шийдвэрээ гаргаж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барина.

2 сарын өмнө