Канадад Монголын ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчилна

2024 оны 7 сарын 12024-07-01
Канадад Монголын ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчилна

Энэ оны 9 дүгээр сард Канад улсад олон улсын “Fibre Fest-2024” үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа бөгөөд уг Канад улсын хамгийн нэр хүндтэй фестиваль нь голчлон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ноос, ноолуур, гар урлал сонирхдог хүмүүс ихээр сонирхон үздэг байна.

Тэгвэл энэхүү фестивальд Монгол Улсаас гар урлал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид оролцон Канад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчлахаас гадна экпортын талаар мэдээлэл авах боломж бүрдэх аж. Оролцогчдыг энэ сараас эхлэн бүртгэж байгаа талаар зохион байгуулагч МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газраас мэдээллээ.

Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Монголчууд нийт бэлтгэсэн ноолуурынхаа зөвхөн 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулсаар ирсэн. Монгол Улсын жилд бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурыг угаахад овор хэмжээгээр 7000 тонн болж буурдаг бол угаасан ноолуураас хялгасыг ангилснаар 5000 тонн болдог байна.

Дэлхийн бүх ноолуурын 50 хувийг манай улс нийлүүлдэг бөгөөд Тогтвортой ноос ноолуурын эвслээр баталгаажсан ноолуурын экспорт 2022 онд гэхэд 182.5 тонн самнасан ноолуур, 126.04 тонн угаасан ноолуурыг экспортлосон юм.

Санал болгох