Ц.Болорчулуун: Зарим компани улаанбуудайгаа гурилын үйлдвэрт өгч эхэлсэн

2024 оны 9 сарын 42024-09-04
Ц.Болорчулуун: Зарим компани улаанбуудайгаа гурилын үйлдвэрт өгч эхэлсэн

Ургацын хэмжээ, болц, хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Өнгөрсөн хавар манай улс хэр хэмжээний ногоо, буудай тарьсан бэ. Өмнөх жилийнхээс багассан уу, нэмэгдсэн үү?

-Энэ жил төмс, хүнсний ногоо, тэжээл, тосны ургамал нэлээд нэмж тарьсан. Улсын хэмжээнд 100 гаруй мянган га талбайд тэжээл тарьсан. Энэ нь Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, 10 гаруй нэрийн ногоонд урамшуулал олгож байгаатай холбоотой. Төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос бүрэн хангана.

Улаанбуудайн урьдчилсан баланс арай гараагүй байна. Ирэх 7 хоногт гарна.

-Ургацаа хурааж эхэлсэн үү?

-Улсын хэмжээнд ургац хурааж эхэлсэн. Өнгөрсөн 7 дугаар сард улсын хэмжээнд 20 гаруй хоног халсан. Үүний улмаас зарим талбайн улаанбуудай механик болцод шилжсэн. Үүний нөлөөгөөр ургац хураалт урьд жилүүдийнхтэй харьцуулахад, 10-аад хоногийн өмнө эхэллээ. Зарим компани эхний буудайгаа үтрэм дээр буулгасан. Зарим нь гурилын үйлдвэрт өгч эхэлсэн байна. Өнөөдрөөс ихэнх нутгаар ургац хураалт жигдэрч байна.

Санал болгох

Улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай явагдлаа

Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан "Улаанбуудайн арилжаа"-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа.

14 цагийн өмнө