Үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг ӨНӨӨДРӨӨС тооцон авна

2024 оны 7 сарын 12024-07-01
Үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг ӨНӨӨДРӨӨС тооцон авна

ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашигийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан байдаг.

Улсын Их Хурлаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

Уг хуулиар Засгийн Газар, Аймаг, Нийслэл болон Монгол улсад татвар төлөгч нарын үнэт цаасыг борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр болсон ба тус нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

Санал болгох