Мал хариулж явсан хүүхэд амиа алдсан байжээ

10
2024 оны 7 сарын 82024-07-08
Мал хариулж явсан хүүхэд амиа алдсан байжээ

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Харсайр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т/ 7 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон байна. Онцгой байдлын албаныхан 7-ны өдрийн 00:25 цагт дуудлага хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид очиж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 08:45 цагт тус багийн Харсайр гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж, Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Санал болгох