Баянхонгор луу онгоц нисгэхэд бэлэн боллоо

2024 оны 7 сарын 102024-07-10
Баянхонгор луу онгоц нисгэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатараас орон нутгийн 8 чиглэлд онгоц нисгэж эхэлсэн бол 9 дэх чиглэл Баянхонгор аймаг руу онгоц нисгэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан, Баянхонгор нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасыг засан, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Тус аймаг руу МИАТ компани CRJ-700 загварын агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэх боломж ийн бүрдэв.  

Баянхонгорын 3С ангиллын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21.800 ам метр талбайд 3 тэрбум төгрөгөөр засвар хийжээ. Урсгал засварыг "Ихбогд зам" 5 дугаар 8-наас 6 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Баянхонгор нисэхийн засвар.jpg

Баянхонгор нисэх буудал руу тогтмол нислэг хийнэ. “МИАТ” ТӨХК наадмын дараа тус нисэх буудлын зурваст үнэлгээ хийж, CRJ-700 агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлнэ. Цаашид энэ нисэх буудлыг орон нутгийн онцлогтой нь холбон, аялал жуулчлал, уул уурхай, тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төв гарган, судалгаа хийж байна. 

Санал болгох