НӨАТ-ын сугалаагаар супер азтан тодорчээ

2024 оны 7 сарын 172024-07-17
НӨАТ-ын сугалаагаар супер азтан тодорчээ

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг шинэчилсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон "Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд нэвтрүүллээ. Энэ удаагийн тохиролд 6 дугаар сарын 1-30-ны өдрийн хооронд бараа, бүтээгдэхүүн худалдан авсан, үйлчлүүлсэн, 7 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 49.473.380 баримт хамрагдлаа. Үүнээс:

  • 8 орон таарсан 1,
  • 7 орон таарсан 4,
  • 6 орон таарсан 41,
  • 5 орон таарсан 427,
  • 4 орон таарсан 4.455,
  • 3 орон таарсан 44.266 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч, гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнг нэмэн олгож байгаа юм.

Санал болгох