Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

2024 оны 7 сарын 192024-07-19
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдож, нийгмийн олон салбарын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн “Бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг үргэлжлүүлж, аймаг орон нутгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ. Баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг дэд бүтэц, авто зам, эрчим хүчний салбараа хөгжүүлж, хилийн боомтуудад түшиглэн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд бий болгоно” гэдгийг онцолж байлаа.

Говь-Алтай аймгийн хувьд Алтай хот - Бургастай боомт чиглэлд авто зам барьж, сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлан нарны цахилгаан станц барих аж. Мөн анагаах ухааны сургуульдаа тулгуурлан баруун бүсдээ эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой юм байна. Есөнбулаг сумын иргэдийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Ташрамд дурдахад, энэ жил Говь-Алтай аймгийн 16 сум түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.  Энэ хүрээнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гардуулав. 


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, аймгийн ууган эмч нарын нэг, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Буньяагийн Мижид Хүний гавьяат эмч, Тайшир сумын харьяат, Зост-Өндөр ХХК-ийн захирал, багш Жанчивын Гэрэл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Цээл сумын харьяат, ахмад багш Дугарын Нэмэхбаяр, Бигэр сумын харьяат, ахмад багш Мягмарын Лхамдулам нар Гавьяат багш цолоор тус тус шагнуулав. Мөн улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Санал болгох

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2 өдрийн өмнө
Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байнаэдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна

2 өдрийн өмнө