Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

2024 оны 7 сарын 232024-07-23
Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

Төрийн тахилгат Алтайн Таванбогд уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Тахилгат овоонд боллоо. Тахилгад бэлтгэж 7-р сарын 21-ний орой лам нар "Итгэл", "Ганданлажаа", "Өлзийхутаг буулгах сан", "Долоон бурхан од"-ны тахилгын ном хурав. Таванбогдын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, "Найман тахил"-ыг тусгайлан залж, лам нар "Ламчодов", "Жигжид", "Очирваань", "Юлтий" зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан, тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн тугийг залж, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ байрлуулав.

5богд 1.png

Монгол Улсын Ерөнхийлөгч "Уул, овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн. Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Таванбогд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Ингэснээр Монгол-Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг Дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгалиа хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно. Өндөр сүрлэг Алтайгаа түшин нутаглаж, өлгий  сайхан нутгаа хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын ерөөл дэвшүүлье" гэв. 

 

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч "Алтайн магтаал" хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Таванбогд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Баян-Өлгий аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөв. Үүний дараа лам нар "Буман цагаан судар", "Алтайн Таванбогд хайрхан уулын сан", "Дэвжид сэржим", "Жанлав цогзол" ном уншлаа. 

5 богд дуут сум.png

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг тус аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн сүргээс сонгосон адууг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

5 богд адуу.png

Үүний дараа Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн туг, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Таванбогд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө.

Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Монгол-Алтайн нурууны Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4.374 м өндөрт өргөгджээ. Монгол-Алтайн нуруу Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн 5 өндөр оргилтой.

Санал болгох

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2 өдрийн өмнө
Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байнаэдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна

2 өдрийн өмнө