Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

2024 оны 7 сарын 222024-07-22
Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

Булган аймгийн Хангал сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр уг шагналыг гардуулав. 

Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошууг 1924 онд Хангал сум болгосон байна. Одоо энэ сум Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багтай, 1493 өрхтэй, 4543 хүн амьдардаг. Булган аймгийн 16 сумаас газар нутгийн хэмжээгээр 13 дугаарт, хүн амын тоогоор 3 дугаарт Булган, Хутаг-Өндөр сумын дараа ордог.

Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Сумын баруун захын цэг Хараатолгой, хойд захын цэг Сэлэнгэ мөрөн, Сэлэнгийн татуургын уулзвар Дөшлүүр, зүүн захын цэг Шувуутын даваа, баруун урд захын цэг Ингэтийн даваа, урд захын цэг Хутаг-Өндөр уул юм. Далайн түвшнээс дээш 800-2000 метрт өргөгдсөн, 165.6 мянган га газар нутагтай.

Санал болгох

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2 өдрийн өмнө
Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байнаэдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна

2 өдрийн өмнө