I, III-XI ангийн 1.8 сая сурах бичиг хэвлэн, сургуулиудад тараажээ

2024 оны 7 сарын 222024-07-22
I, III-XI ангийн 1.8 сая сурах бичиг хэвлэн, сургуулиудад тараажээ

2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэн,  төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад 6 дугаар сарын 10-28-нд хүргэжээ. Сурах бичиг түгээх ажлыг "Монгол шуудан" ХК гэрээгээр гүйцэтгэсэн байна. Сургуулиуд бага ангийн сурагчдынхаа 95-100%-ийг сурах бичгээр хангана. Дунд, ахлах ангийн сурагчдын 62%-д сурах бичиг түрээслүүлэх агаад 38% нь өөрсдөө сурах бичгээ худалдаж авах шаардлагатай болж байна.

2023-2024 оны хичээлийн жилд "Сурах бичгийн бүртгэл, хяналтын цогц систем"-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэн, захирал, нягтлан, нярав, номын санч нарт зориулсан сургалтыг аймаг, дүүрэг бүрт зохион байгуулсан аж. Ерөнхий боловсролын сургуулиуд ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг шалган, дахин ашиглаж болох эсэхийг шийдэх ёстой аж. Боловсролын ерөнхий газар 2023 оноос сурах бичиг худалдах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоожээ. Эцэг эх, асран хамгаалагч нар дунд, ахлах ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авахыг хүсвэл дараах холбоосоор захиалаарай.

?https://shop.aplus.mn/

 

Санал болгох