Химийн лабораторийг тохижуулж, урвалж бодис бэлэглэв

2024 оны 7 сарын 232024-07-23
Химийн лабораторийг тохижуулж, урвалж бодис бэлэглэв

"Грийн химистри" ХХК Төв аймгийн Эрдэнэ сумын 100 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын сургуулийн химийн танхимыг иж бүрэн тохижуулж өглөө. Химийн хичээлийг сонгон судлах сонирхолтой сурагчдыг дэмжих, онолын хичээлээ туршилтаар баталгаажуулахад нь туслах зорилгоор "Грийн химистри" компани ийм бэлэг барьжээ.   Химийн танхимд 35 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмж авч тавин, туршилт хийхэд шаардлагатай шилэн сав, туслах хэрэгсэл, урвалж бодис авч өгчээ. 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхээр тус танхимд “Шинжлэх ухааны бяцхан шидтэнүүд” өдөрлөг зохион байгуулах юм байна.

Химийн урвалж бодис чамгүй үнэтэй. Сургуулиуд урвалж бодисоо авч хүчирдэггүй. Үүний улмаас сурагчид химийн хичээлийг зөвхөн онолын хэмжээнд үздэг тул сайн ойлгодоггүй, сонирхолгүй байдаг. 

Санал болгох