236.3 мянган га ойн хөнөөлт шавжийг устгаад байна

2024 оны 7 сарын 232024-07-23
236.3 мянган га ойн хөнөөлт шавжийг устгаад байна

13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уул, Горхи-Тэрэлжийн ойн сангийн 341 мянган га талбайн хөнөөлт шавжийг устгаж байна. Ингэхдээ микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих арга ашиглаж байгаа юм. Агаарын хөлөг ашиглан 100 мянган га талбайд шавж устгахаар төлөвлөснөөс 80.3 мянган га талбайг хамруулаад байна. Үүргийн шүршигч багаж ашиглан, хортон шавжтай тэмцэх ажлыг 223 мянган га талбайд гүйцэтгэхээс 148.5 мянган га талбайд хийжээ. Улсын төсвийн хөрөнгөөр 341 мянган га талбайд устгал хийхээр төлөвлөснөөс одоогоор 236.3 мянган га-д нь устгал хийгээд байна.

хортон 2.png

Түүнчлэн гэрлэн урхи тавих, ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар 18 мянган га талбайн хөнөөлт шавжийг энэ сарын 25-наас устгахаар бэлтгэлээ хангаж байгааг БОАЖЯ мэдээллээ. Захиалагч байгууллага, орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн, нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Санал болгох

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2 өдрийн өмнө
Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байнаэдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна

2 өдрийн өмнө