Дарханд 25 монгол тарвага нутагшууллаа

1
2024 оны 7 сарын 252024-07-25
Дарханд 25 монгол тарвага нутагшууллаа

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ хамтран, тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 монгол тарвага нутагшууллаа. Үүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр тусалжээ. 

Үүний өмнө дээрх байгууллагууд Хонгор сумын нутагт 2021 онд 10, 2022 онд 25 тарвага тавьж, орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд, байгаль хамгаалагчдад харж хамгаалахыг даалгажээ. Тарвага бол газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон ач тустай амьтан.  

дархан тарвага 1.jpg

 

Санал болгох