Сайншанд-Хамарын хийдийн замыг түр хаажээ

2024 оны 7 сарын 252024-07-25
Сайншанд-Хамарын хийдийн замыг түр хаажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 7 дугаар сарын 24-ний өдөр орсон бороо,  үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон  юм. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Дорноговь АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид, инжeнeрүүд  цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. 
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Сайншанд-Хамарын хийд чиглэлийн  авто замыг 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг хүртэл түр хугацаагаар  хаажээ.
Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Үргэлжилсэн  бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжилж, борооны улмаас жалга, шуудуунд тогтоол ус үүсэх, авто зам дагуу богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд, малчид, жолооч та бүхэн сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү!!!

Санал болгох