Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

2024 оны 7 сарын 252024-07-25
Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймрийг 10 хоногийн дараа бүрэн унтраалаа. Анх 7-р сарын 14-ний 22:10 цагт уг түймрийн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын албан хаагчид 2 бүлэг болон хуваагдаж, уг түймрийг 10 хоног нүдэн 7-р сарын 23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан байна. 24-ний өдөр бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар уг түймэрт 15 га орчим талбай өртлөө.

Санал болгох