Төрийн далбааны бэлгэдэл

1
2018 оны 7 сарын 102018-07-10

7ba44e6e-b8dd-45aa-b2c3-c35fe331e02a,65218-f672c190-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpgӨнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. Монгол Төрийн далбааг нартай, сартай, зөв буруу харуулж, машины цонх, байшингийн дээвэр гээд хаа хүссэн газраа олон янзаар хатгах болжээ. Тиймээс Монгол Төрийн далбааны стандарт, түүхийн тухай хэдэн зүйл өгүүлье.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Үүнээс хойш 1924, 1940, 1945, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад Төрийн далбааны тухай мөн зааж өгчээ.

Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр юм. Монгол Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.

4521a2c5-6813-46ef-bccb-c7280b0079a6,65218-f672c191-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байна. Соёмбо нь анх 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм.

ca292ae6-879b-4c1d-82de-5191d2635e11,65218-f672c192-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэгдлэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог. Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утга бөгөөд хүн ард эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол Улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм. Соёмбын хоёр хажуугийн босоо өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ. Ийнхүү Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.

abc50186-26e1-436b-ac23-cd385beda1ba,65218-f672c193-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 03.160

55704d70-13c8-481e-9171-ef91ed406ed8,65218-f672c194-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн  2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35  дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.  

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1. Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх,  хатгах, наах,  цоолборлох, барлах) хамаарна.

2.2. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх  (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү  стандартыг заавал дагаж мөрдөнө.

3.Норматив ишлэл

Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

• Монгол Улсын Үндсэн хууль

• Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль

• MNS 1-1      Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг: Техникийн ажлын журам

• MNS 1-2      Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:  Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм    

• ГОСТ Р 51130  ОХУ-ын далбаа.  Ерөнхий техникийн нөхцөл

• ГОСТ Р 30470  Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа. Техникийн нөхцөл

• MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга

• MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга

• MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга

• MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт                            тодорхойлох арга

• MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний                            өөрчлөлт тодорхойлох арга

• MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд                              тодорхойлох арга

• MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга

• MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд                            тодорхойлох арга

• ASTM D 6613-08     Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага

• Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал The international Association of Colour (IAC)

4. Нэр томьёо тодорхойлолт

4.1. Өнгөний загвар (CMYK) – Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч                        

C –  cyan (aqua)  –  усан өнгө        

M – magenta (pink)   – ягаан өнгө           

Y  – yellow  –  шар өнгө        

K  – black –  хар өнгө

 

5. Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага 

5.1. Далбааны өнгөнд тавих шаардлага

5.1.1. Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.

5.1.2. Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.

5.1.3.  Далбааны   гурав   хуваасны   нэгийн  хэмжээтэй   дундах   хэсэг   нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) - ийн хөх өнгөтэй байна.

2b8d5075-83c9-4008-9d7a-d03d18e6b402,65218-f672e8a0-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

5.1.4.   Далбааны  гурав  хуваасны  нэгийн хэмжээтэй   хоёр  талын  хэсэг  нь  (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) - ийн улаан өнгөтэй байна.  

9d527d8d-6f2a-485f-a6b1-6cd09094199b,65218-f672e8a1-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) - ийн алтан шар өнгөтэй байна.    

6a8d0d12-9830-4085-9ef0-9d28bf8c0f95,65218-f672e8a2-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

 

d9afdbc7-b887-4e3a-a008-447fa5c27887,65218-f672e8a3-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg   1-р зураг. Төрийн далбааны харагдах байдал

5.2. Далбааны хэмжээнд тавих шаардлага

5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.

5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн,  дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.

5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2 дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.  

22c244c4-2ec0-4ec3-815b-7c2d584628f8,65218-f672e8a4-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg

2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ

Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо. А-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой. Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.

Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.

5.3. Соёмбонд тавих шаардлага

5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.

f2794b7b-355a-484a-8139-105108ec31b8,65218-f672e8a5-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg3-р зураг.

Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м. 5.3.2. Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.

 

 

 

c63b64ae-ff4b-4671-a481-891088fa5256,65218-f672e8a6-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой. Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд  0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.3. Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

ab6ddb38-2873-4fdc-bed5-c4e045dd135f,65218-f672e8a7-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр  авсан  тохиолдолд  1,5 а  нь 1,5 см,  4 а нь  4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.

 

 

 

 

 

 

 

5.3.4. Соёмбоны  гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

5f809f12-3fcd-4f20-aac1-d224a370f6c0,65218-f6730fb0-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg6-р зураг. Соёмбоны гурвалжин болон  тэгш өнцөгтийн байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.

 

5.3.5. Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.  

019a3831-3672-4814-b921-e634469f0f2d,65218-f6730fb1-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.

 

 

 

 

 

 

 

 

5.3.5. Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

1e9b87ec-0e04-4e28-8aa7-9cb778adeed6,65218-f6730fb2-433d-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpg8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт

5.4. Далбааны эд, түүнд тавих шаардлага

5.4.1. Төрийн далбааг ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан  хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.   

5.4.2. Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.

5.4.3  ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан  нэхмэл эдээр хийсэн төрийн далбааны  гадна орчинд  байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.

6. Нэхмэл эдийг шалгах арга

6.1. Төрийн далбааны нэхмэл эдийг  дараах стандартын дагуу шалгана. Үүнд:

• MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга

• MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга

• MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга

• MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт  тодорхойлох арга

• MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга  

• MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга

• MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга

• MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд  тодорхойлох арга

Санал болгох

Галын аюулгүй байдлын дүгнэлтийг цахимаар авах боломж бүрджээ

Онцгой байдлын байгууллагаас гаргадаг Галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг цахимаар буюу Цахим үйлчилгээний нэгдсэн портал (e-mongolia.mn) хуудсаар дамжуулан өгөх боломжтой боллоо.

1 өдрийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах  төслийн хүрээнд 500 айлын газрыг чөлөөлж нөхөн төлбөрийг олгож эхлээд байна

500 айл нөхөн төлбөрөө авсан бол үлдсэн айлууд ойрын өдрүүдэд нөхөн төлбөрийг олгоно гэдгийг  Хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Сэлбэ дэд төв бол Улаанбаатар хот утаа, хөрсний бохирдол, түгжрэлээс салах эхлэл юм гэдгийиг мөн онцолж буй. 

1 өдрийн өмнө
16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагджээ

АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатарын манлайлал, хамт олны санаачилга, хичээл зүтгэлийн дүнд нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны төвийг амжилттай байгууллаа. Тус төвийг сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд Нийслэл дэхь АШУҮИС-ийн төв эмнэлэг, Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон Өвөрхангай аймгуудын “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-д байгуулснаар Монгол орны алслагдсан аймгуудад ч шинжилгээ хийх боломж бүрдсэн юм.

1 өдрийн өмнө
Голуудын усны түвшин 5-10 сантиметрээр нэмэгджээ

Зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар Орхон голын эхээр, Алтайн нуруунаас эхтэй Буянт, Түргэн, Турган, Хангай нурууны Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см давсан байна.

1 өдрийн өмнө