FACT CHECK: Арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гараагүй

2020 оны 1 сарын 92020-01-09
FACT CHECK: Арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гараагүй


-    Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд нийтдээ 162 тэрбумаар буурчээ-

Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа гэсэн үг.  Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа” хэмээн хэлсэн билээ. Тэгвэл түүний хэлсэн үг худал болох нь статистикийн мэдээллээс харагдаж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2018 оны арванхоёрдугаар сард банкууд дахь тэтгэврийн зээлийн үлдэгдэл 925.4 тэрбум төгрөг байсан бол 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 763.3 тэрбум төгрөг болж 162 тэрбумаар буурчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа дарааллан буурсан үзүүлэлт юм.


Эх сурвалж: ҮСХ

Нарийвчилж үзвэл:

2019 оны аравдугаар сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 792.7 тэрбум төгрөг байсан бол
2019.12.31-ний байдлаар 763.3 тэрбум төгрөг болсон гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм.

Тэгэхээр Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэнчлэн 2019 оны арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гарсан гэдэг нь худал мэдээлэл болж байна.
 

Санал болгох

Сургуулийн 20 автобусны тендерийг дахиад л Моннис моторс компанид зориулж зарлажээ

Нийслэлийн зарласан 1 бүр нь 270 сая төгрөгийн үнэтэй сургуулийн автобусны тендерт шалгарсан хэл ам нь намжаагүй байтал хэдхэн хоногийн өмнө БШУЯ сургуулийн 20 ширхэг автобусыг 5.4 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилттай тендерийг “Моннис моторс” компанид зориулж зарласан нь tender.gov.mn сайтад ил байна.

2 жилийн өмнө
FACT CHECK: Арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гараагүй

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд нийтдээ 162 тэрбумаар буурчээ

5 жилийн өмнө