Сургуулийн 20 автобусны тендерийг дахиад л Моннис моторс компанид зориулж зарлажээ

5
2022 оны 5 сарын 192022-05-19

Улаанбаатар хотын хэмжээнд  төрийн 152, хувийн 129 ерөнхий боловсролын сургуульд энэ жил 340069 хүүхэд суралцаж байгаа. Эдгээр хүүхдийг сургуулийн 200 автобусаар зөөвөл хүүхэд зам тээврийн осол, гэмт халдлагад өртөх нь багасч, нийслэлийн түгжрэл мэдэгдэхүйц буурна хэмээн дарга нар амалж байсан.

9f95ace6a0178e7c6f9fbeb88d1777d05ff63262.jpg

Гэтэл өнөөдрийн байдлаар сургуулийн автобус хүрэлцэхгүй, хэдэн жилийн өмнө тендерт шалгарсан “Моннис моторс” компани 75 автобуснаасаа дөнгөж 5-ыг нь хүлээлгэн өгөөд байна. Мөн “Моннис моторс” компанийн захирал Г.Мөнхбаатар, “Мэдээж тодорхой хугацаа өнгөрсөн учраас автобус авах зардалд өөрчлөлт орсон. Бид үнийн саналаа шинэчилж, нийслэл рүү дахин явуулсан. Хоёр компанийн худалдах, худалдан авах гэрээний нууцлалтай холбоотой учир автобусны нэг бүрийн үнэлгээг хэлэх боломжгүй. Үнийн хувьд их өөрчлөлт орсон учраас анх гэрээ хийсэн 200 автобус нийлүүлж чадахгүйгээ мэдэгдэж, 75 болгон бууруулсан. Нийслэлээс ямар нэгэн хариу өгөөгүй. Ямартай ч энэ жилдээ багтаад үлдсэн 50 автобусыг нийлүүлнэ" гэх тайлбарыг 2 сарын өмнө news.mn сайтад өгчээ.

Нийслэлийн зарласан 1 бүр нь 270 сая төгрөгийн үнэтэй сургуулийн автобусны тендерт шалгарсан хэл ам нь намжаагүй байтал хэдхэн хоногийн өмнө БШУЯ сургуулийн 20 ширхэг автобусыг 5.4 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилттай тендерийг “Моннис моторс” компанид зориулж зарласан нь tender.gov.mn сайтад ил байна.

Моннис моторст зориулсан тендер.PNG

Тодруулбал, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус” худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолтыг “DONGFENG хойд тэнхлэгтэй, Eaton хурдны хайрцагтай, Jingyida урд тэнхлэгтэй” байхаар боловсруулсныг баталчихсан байна. Мөн 2019, 2020, 2021 онд Монгол Улсад сургуулийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх шалгуур тавьчихжээ. Энэ дагуу тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны ерөнхий газар зохион байгуулж, маргааш буюу 2022 оны 5 сарын 20-ны 10 цагт оролцогчдоос материал авахаар болжээ.

280670126_5156875791058695_1739036155442716069_n.jpg

280330051_547448580159977_8184279613436715259_n.jpg

Монгол Улсад Nissan болон Donfeng компанийн хамтарсан “Donfen motor co” компаниас ганцхан Dongfeng автобусыг ганцхан “Моннис Моторс” компани оруулж ирдэг. Энэ тухай ч “Моннис Моторс” компанийн захирал Г.Мөнхбаатар ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Эдгээр автобусыг бид “Донг Фенг Моторс” үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр Ниссан корпорац, Донг Фенг Моторс-ын хамтарсан үйлдвэрт нь тусгай захиалгын дагуу хийлгэж нийлүүлнэ” гэж тодотгож байжээ.

bvozbo_1_-_.__x974.jpg

"Fact check Mongolia" байгууллага Нийслэлээс зарласан сургуулийн 200 автобусны тендерт "Моннис моторс" компани шалгарсны дараа иргэд маш үнэтэй автобусыг хүүхдийн нэрээр улсад шахлаа гэсэн шүүмжлэл өрнүүлэхэд тус компанийн гаргасан мэдэгдлийн баримтыг нягталж байв. Ингэхдээ, "Монгол дахь “Тоёота”-ийн борлуулагч “Мөнхада”, “Таванбогд моторс”-ийн борлуулдаг цоо шинэ машинуудын үнэтэй харьцуулбал, Land Cruiser VX2R, New Aero загвар 282.1 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобусны үнэ тансаг зэрэглэлийн жийп машины үнэтэй дүйж байна" гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Иргэдийн удаа дараагийн шүүмжлэл, үндэслэл бүхий нийтлэлүүдийн дараа ч "Моннис моторс" компани нийслэлийн тендерийн дараа дахин Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан 20 автобусны тендерт шалгарах нь бараг тодорхой болж байна. Өөрт нь зориулсан тендерийг зарласан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг хэзээ АТГ шалгах бол. Арай Моннис группийн ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар МАН-ын Бага хурлын гишүүн болохоор тендерийг өөрийнх нь хамааралтай компанид зориулж өгөөд байдаг юм биш биз дээ?

Г.Улсболд

Санал болгох

Сургуулийн 20 автобусны тендерийг дахиад л Моннис моторс компанид зориулж зарлажээ

Нийслэлийн зарласан 1 бүр нь 270 сая төгрөгийн үнэтэй сургуулийн автобусны тендерт шалгарсан хэл ам нь намжаагүй байтал хэдхэн хоногийн өмнө БШУЯ сургуулийн 20 ширхэг автобусыг 5.4 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилттай тендерийг “Моннис моторс” компанид зориулж зарласан нь tender.gov.mn сайтад ил байна.

2 жилийн өмнө
FACT CHECK: Арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гараагүй

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд нийтдээ 162 тэрбумаар буурчээ

5 жилийн өмнө