Opendata: Тариачин гишүүдийн увайгүй үйлдэл

8
2020 оны 2 сарын 52020-02-05
Opendata: Тариачин гишүүдийн увайгүй үйлдэл

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нар төмс, сонгино, байцаа, шар лууван, шар манжингийн импортын албан татварыг 20 байсныг 30 хувь болгож нэмэх УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Импортын ногооны татварыг нэмэхийн хажуугаар үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг тэглэх заалт төсөлдөө оруулсан байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар газар тариалангийн бизнесийн томоохон төлөөлөл. Х.Болорчулуун УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга бөгөөд Дорнод гурил компанидаа 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авсан нь ил болсон. ЖДҮ-чин хүн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болж болохгүй гэж тэр үед ахмад туршлагатай парламентч Д.Тэрбишдагва хэлж байсан. Түүнд дахиад тариалангийн Хишиг агро компани бий.

А.Сүхбат гишүүний дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй Түгээмэл түмэн хишиг компани мөн л 800 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авчээ. А.Баттөгс, Г.Буяндэлгэр нарын Батдэлгэр трэйд компани Мал хамгаалах сангаас 2017 онд 500 сая төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг.

А.Сүхбат гишүүний нэр дээр газар тариалан, фермер, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Ээлтхан, Даяар Монгол интернэшнл, Алтанхүнс групп зэрэг компани бий. Дээрх компаниудыг даян аварга А.Сүхбат үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэг юм. Одоогоор дээрх компаниудыг төрсөн дүү А.Баттөгс нь удирддаг.

Тариа, ногоо тарьдаг, гурил үйлдвэрлэдэг хоёр гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд “салбараа мэддэг” гэдэг утгаар гишүүнчлэлтэй байхыг ойлгож болно. ЖДҮХС-аас зээл авсан асуудал нь тусдаа яригдана. Харин нэмээд өөрсдийнхөө бизнесийг дэмжих, үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны гаалийн албан татварыг тэглүүлэх УИХ-ын төсөл санаачлаад явж байгаа нь увайгүй хурагдаж байна. УИХ-д өөрсдийнхөө бизнесийг тэтгэх гэж суудаг уу. Тариа, ногооны үрийг гаалийн татвараас чөлөөлөх нь зөв байлаа гэж бодоход сонирхлын зөрчилтэй энэ хоёр гишүүн биш бусад УИХ-ын гишүүн төсөл санаачилсан бол шүүмжлэл дагуулахгүй байлаа.

 

Санал болгох

Эрдэнэт Медипасын араас Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн араас явна гэлээ

Төрийн өмчийг менежмэнтийн гэрээ, хувьчлал нэрийн дор хувийнханд хулгайн замаар өгсөн хөрөнгүүдийг буцаан авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан нар Орхон аймгийн төвд ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Медипас ХХК-иас үйлдвэрт нь буцаан шилжүүлэх тогтоол уншлаа.

2 жилийн өмнө
ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

Тухайн үед Жетте майнинг компанийн захирал Гөлгөөний Эрдэнэцогтыг Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхад зөвлөх нь байсан тухай бичиж байжээ. Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг компаниудыг хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас шүүж үзвэл 14 компани байна.

4 жилийн өмнө
Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

4 жилийн өмнө
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

4 жилийн өмнө