ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

2
2020 оны 11 сарын 102020-11-10
ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон Болдын Жавхланг ЖДҮХС-ийн хэрэгт нэр холбогдсон тухай өнгөрсөн жил шуугисан. Тухайлбал, ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд цацах болсон. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгасан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдолгүй болохыг тогтоосон байдаг.

Тухайн үед Жетте майнинг компанийн захирал Гөлгөөний Эрдэнэцогтыг Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхад зөвлөх нь байсан тухай бичиж байжээ. Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг компаниудыг хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас шүүж үзвэл 14 компани байна.

Тэдгээрийг нэрлэвэл, Жет майнинг, Жетте майнинг, Жэттэтранс, Маккензи, Икс Ти Эйч, Жасын гол, Дүнхэгэр, Ти И Эм Жи, Монгол зам групп, Их хөгжил Эм эн жи, Үнэг толгой, Немон-Инженеринг, Чөмөгтэй, МОСМЕП нарыг дурдаж болно.

ЖДҮХС-аас зээл авсан Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулсан компаниудаас саяхан Үнэг толгой, Жасын гол, Дүнхэгэр, Чөмөгтэй, Маккензи татан буугджээ.

Татан буугдав.jpg
Татан буулгасан тухай зарыг Өдрийн сонины 2020.11.09 дугаараас үзэж болно.

 

Санал болгох

Эрдэнэт Медипасын араас Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн араас явна гэлээ

Төрийн өмчийг менежмэнтийн гэрээ, хувьчлал нэрийн дор хувийнханд хулгайн замаар өгсөн хөрөнгүүдийг буцаан авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан нар Орхон аймгийн төвд ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Медипас ХХК-иас үйлдвэрт нь буцаан шилжүүлэх тогтоол уншлаа.

2 жилийн өмнө
ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

Тухайн үед Жетте майнинг компанийн захирал Гөлгөөний Эрдэнэцогтыг Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхад зөвлөх нь байсан тухай бичиж байжээ. Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг компаниудыг хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас шүүж үзвэл 14 компани байна.

4 жилийн өмнө
Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

4 жилийн өмнө
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

4 жилийн өмнө