2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

4
2020 оны 8 сарын 32020-08-03
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

 

Цар тахлаас шалтгаалж манай улс гадаадаас ажиллах хүч оруулахаа багагүй хугацаанд хойшлуулсан. Засгийн газраас сонгуулийн өмнөхөн 213 дугаар тогтоол гаргаж, 62 компанид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрчээ. Энэ дагуу КОВИД-19-өөс сэргийлэх дэглэм сахиулан нийтдээ 2820 ажилтан гадаадаас авчирч ажиллуулахаар болжээ. Дээрх ажилтнууд зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүчний салбарт ажиллахаас гадна дийлэнх нь барилга, барилгын материалын үйлдвэрийн салбарт ажиллахаар ирж байгаа юм.

С.Бямбацогтын компани.JPG

62 компаниас хамгийн олон хятад ажилчдыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын захирлаар нь ажилладаг Вестерн холд ХХК оруулж ирнэ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын хавсралт ёсоор 280 ажилтан гадаадаас оруулж ирнэ. Тэдгээр нь Ховд аймгийн Буянт суманд Ховд эко цемент төслийн хүрээнд 259 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрийн барилга барих юм. Вестерн холд компанийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хөрөнгө орлогодоо мэдүүлдэг Алтай трэст, Ньюпрогресс групп үүсгэн байгуулжээ.

хятад ажилчид.JPG

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ачлал трейд ХХК-ийн захиалгатай 120 ортой хавдрын эмнэлгийн барилга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах Энканто хотхон, мөн дүүргийн 10 дугаар хороонд Нью Тур ХХК-ийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын дахин төлөвлөлтийн Хөх сувд хотхоны барилга, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Алтан жолоо констракшн компанийн үйлчилгээ конторын барилгын ажил гүйцэтгэхээр Жавхлант өргөө констракшн 90 ажилтан гадаадаас оруулж ирэх юм.

Тогтоолын дэлгэрэнгүйг хүргэе.

хятад8.JPG
гт

 

хятад7.JPG
хятад6.JPG
хятад5.JPG

 

хятад4.JPG
хятад3.JPG
хятад2.JPG
хятад1.JPG
хятад.JPG

 

Санал болгох

Эрдэнэт Медипасын араас Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн араас явна гэлээ

Төрийн өмчийг менежмэнтийн гэрээ, хувьчлал нэрийн дор хувийнханд хулгайн замаар өгсөн хөрөнгүүдийг буцаан авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан нар Орхон аймгийн төвд ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Медипас ХХК-иас үйлдвэрт нь буцаан шилжүүлэх тогтоол уншлаа.

2 жилийн өмнө
ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

Тухайн үед Жетте майнинг компанийн захирал Гөлгөөний Эрдэнэцогтыг Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхад зөвлөх нь байсан тухай бичиж байжээ. Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг компаниудыг хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас шүүж үзвэл 14 компани байна.

4 жилийн өмнө
Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

4 жилийн өмнө
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

4 жилийн өмнө