Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

2023 оны 2 сарын 32023-02-03
Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

Тус компани нь дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэт ягаан туяаны литографийн машин үйлдвэрлэдэг дэлхийн цорын ганц компани юм. Эдгээр арга хэмжээ нь АНУ-Хятадын технологийн дайн улам өргөжиж, дараагийн шатандаа орж байгааг илтгэж байна.

АНУ анх 2015 онд Хятад руу хийх чипний экспортдоо хязгаарлалт тавьж, 2021 болон 2022 онд хоёр удаа сунгасан байдаг. Ингэснээр хиймэл оюун ухааны техник хангамж болох график боловсруулах нэгж (GPU), тензор боловсруулах нэгж (TPU), дэвшилтэт хэрэглээний тусгай нэгдсэн хэлхээ (ASICS) болон хамгийн сүүлийн үеийн хэт ягаан туяаны литограф (EUV) төхөөрөмжүүдийн экспортыг зогсоогоод байгаа юм. Ингэснээр Хятадын технологийн хөгжил, тэр дундаа хагас дамжуулагчийн салбарт хүнд цохилт болж байна.

Эх сурвалж: computerworld .com

 

Санал болгох

Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг эрж байна

NTV телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын Эзэд” хэмээх нэвтрүүлгийг залуу зохион бүтээгчид, ирээдүйн инженерүүд, инновациар түүчээлэгч хүүхэд залуусын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ

1 сарын өмнө
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн анхны музей нээгдлээ

Дэлхийн интернет, технологийн музей Ү Жэнь хотод өчигдөр /2023.11.07/-нд нээгдлээ. Энэ нь интернетээр гол болгосон шинжлэх ухаан технологийн анхны томоохон музей юм.

5 сарын өмнө
ЗӨВЛӨГӨӨ | Байршил тогтоох аппликэйшн нь дата шаардахгүй ч байдаг

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хаана явааг харах, хянахын тулд аппликейшн, симтэй цаг, блютүүт чихэвч, apple-ийн airtag зэргийг ашигладаг байна

6 сарын өмнө