“Монгол бичгийн гарын авлага”-ыг цахимаар үнэгүй хэрэглээрэй

2024 оны 7 сарын 192024-07-19
“Монгол бичгийн гарын авлага”-ыг цахимаар үнэгүй хэрэглээрэй

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Монгол хэлний тухай хуульд заасан үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран, “Монгол бичгийн гарын авлага” бэлтгэлээ. Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичиж боловсруулсан байна. Уг гарын авлага зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй монгол бичгээ сурч, хэрэглэх хүн бүхэнд зориулагджээ. Монгол бичгээр зөв унших, бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх, хэрэглэх хүсэлтэй хүн бүр үүнийг ашиглах боломжтой.

БШУЯ-наас санхүүжүүлэн хэвлүүлсэн энэ авлагын цахим хувилбарыг дараах холбоосоор үнэ төлбөргүй ашиглаарай. 2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль болон “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийн дагуу Монгол Улсын төрийн алба 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулах юм.

https://www.csc.gov.mn/content/668e4fd4914594044c5a6b1a

Санал болгох