Дэд станцын гэмтлийг алсаас засдаг болох гэж байна

2024 оны 9 сарын 32024-09-03
Дэд станцын гэмтлийг алсаас засдаг болох гэж байна

"Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК "Чулуун карьер" дэд станцаа дижитал станц болгохоор бэлтгэж байна. "Чулуун карьер" дэд станц Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 7, 8-р баг, Хөтөл хороолол, Малчин багийг цахилгаанаар хангадаг.

Энэ дэд станцын хэрэглэгчдийг өчигдрөөс түр схемд шилжүүлэв. Тус ажилд "ДСЦТС" ХК-ийн Засвар, туршилт тохируулгын алба, Ашиглалт, засварын алба, Хэмжүүр, тоолуур, лабораторийн алба, Авто тээврийн албаны нийт 30 гаруй хүн оролцож байна. Тэд "Чулуун карьер" дэд станцыг дижитал технологид шилжүүлэхэд 2 сар зарцуулахаар төлөвлөжээ. 

дэд станц.jpg

Уг дэд станцыг дижитал болгосноор засварын баг очиж, засвар үйлчилгээ хийх шаардлагагүй болно. Аливаа шуурхай үйлчилгээг алсын удирдлагаар гүйцэтгэх юм. Үүний үр дүнд цаг хэмнэх, хэрэглэгчдийг удаан цахилгаангүй байлгахгүй болох зэрэг давуу талтай ажээ. 

 

 

Санал болгох