Мал эмнэлгийн тусламжийн утас ажиллуулж эхэллээ

2024 оны 9 сарын 52024-09-05
Мал эмнэлгийн тусламжийн утас ажиллуулж эхэллээ

Мал эмнэлгийн ерөнхий газар мал, амьтны эрүүл мэндэд хамаарах асуудлаар малчид, иргэдийг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, мал, амьтны гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх зорилгоор 75056655 дугаарын утас ажиллуулж эхэллээ. Дэлхийн банкны "Мал аж ахуйн эзэн" төслөөс энэ үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа аж. Мал эмнэлгийн тусламжийн утсанд ирсэн дуудлагыг оператор хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Шаардлагатай үед МЭЕГ-ын албан хаагчидтай шууд холбож өгөх юм байна.

Үүнээс гадна сар бүр санамсаргүй байдлаар зарим аймаг, сумын малчдыг сонгон, утсаар ярьж, мал, амьтны гоц халдварт өвчний мэдээлэл цуглуулж, Мал эмнэлгийн ерөнхий газарт мэдээлнэ. Энэхүү тандалтаар цуглуулсан мэдээллийн дагуу МЭЕГ шуурхай арга хэмжээ авах юм.

 

Санал болгох