Зам, гарц хаасан машин холдуулагч бүтээл шалгарлаа

2024 оны 9 сарын 62024-09-06
Зам, гарц хаасан машин холдуулагч бүтээл шалгарлаа

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулсан “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд 30 гаруй бүтээл иржээ. Уг уралдаанд онцгой байдлын байгууллагын албан хаагчид 8 бүтээлээр оролцсоноос НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Зам, гарц чөлөөлөх машин зөөвөрлөн холдуулагч” бүтээл дэд байрт шалгарлаа.

Машин зөөвөрлөгч 3.jpg

Шагналт V байрт Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөний “Хийгээр хоолой шалгах төхөөрөмж”, VI байрт мөн газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Рысбекийн “Автомашины гал түймрийг унтраах зориулалттай Below-R хошуу”, VII байрт Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах жолооч, дэд ахлагч Ц.Батхишигийн “Хорио цээрийн үед автомашин ариутгах зөөврийн хошуу” бүтээл шалгарсан байна. 

Машин зөөвөрлөгч1.jpg

Санал болгох