Хөгжлийн банкныхны ялыг хаалттай хаалганы цаана наймаалцах уу

2023 оны 3 сарын 22023-03-02
Хөгжлийн банкныхны ялыг хаалттай хаалганы цаана наймаалцах уу

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.

Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай байдлаар хийх шийдвэрийг шүүх гаргасан бөгөөд 200-аад хүн оролцох, олны анхаарлыг татаж буй дээрх хэргийг олон нийтээс нууж байгааг шүүмжилж байгаа хүн олон бий.

Эрүүгийн 1741000380228 дугаартай дээрх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2023.02.15-наас 16-ны өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болсон юм. Өнөөдөр эхлэх шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг буюу ял наймаалцах асуудлыг ч хэлэлцэх юм.

Д.Дулмаа

Санал болгох