Сэтгүүлч Б.Анхбаярыг нийтдээ 90 хоног цагдан хорихоор болов

2023 оны 3 сарын 282023-03-28
Сэтгүүлч Б.Анхбаярыг нийтдээ 90 хоног цагдан хорихоор болов

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Түүнийг эхлээд 30, дараа нь 30 хоног цагдан хорьсон бол өнөөдөр болсон шүүхийн хэлэлцүүлгээр дахин 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа.

Тодруулбал, прокурорын байгууллага, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг, тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Анхбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэл тогтоогдож байх тул хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгаж шийдвэрлэсэн байна.

Санал болгох

Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдууллаа

шүүгдэгч Г.Гантулгыг 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн гэм буруутайд тооцож, түүнийг бүх насаар нь хорих ял оноолоо.

3 өдрийн өмнө
#3 | Дуулиант хэргүүд хэрхэв...

Дуулиант хэрэгт холбогдсон цагаан захтанууд улсад учруулсан хохирлоо төлсөн үү?

4 өдрийн өмнө
#2 | Дуулиант хэргүүд хэрхэв...

Дуулиант хэрэгт холбогдсон цагаан захтанууд улсад учруулсан хохирлоо төлсөн үү?

8 өдрийн өмнө