Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноолоо

2023 оны 4 сарын 62023-04-06
Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноолоо

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.04.06/ болж байна. 

Шүүхээс дөнгөж сая шийдвэрээ танилцуулав. Д.Мөнх-Эрдэнийг  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад бүлэглэн хахууль өгөх, хууль сахиулагчид хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хүний нэр төрд халдаж илт худал мэдээлэл тараасан гэх гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг  5 жилээр хасаж 4 жил хорих ял оноолоо. Мөн  2.7 сая төгрөгөөр торгов.

Түүнчлэн түүний үйлдлийн улмаас 112 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Түүний өмгөөлөгч "Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулын газарт ажиллаж байхдаа өөртөө давуу байдал үүсгэж улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд 2.6 жилийн хорих ял, Евро сервис компанитай холбоотой газрын маргаан дээр  1 жил 4 сарын хорих ял нийт 3 жил 10 сарын хорих ял оноолооо. Д.Мөнх-Эрдэнэ 4 сар хоригдож байж өнөөдөр шийтгэх тогтоол нь гарч байна. Шүүхийн шийдвэртэй өмгөөлөгч хүний хувьд санал нийлэхгүй байна. Хөх хотод байхдаа хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан 500 мянган төгрөг, галт тэргээр ирэх байсан ч онгоцоор ирсэн гэх мэт жижигхэн асуудлаар яллалсан. Шүүх шударга байсан бол 500 мянган төгрөгт 1 жил 4 сарын ял оноохгүй байсан. Бид давж заалдах шатны шүүхэд хандана" гэлээ.

Э.БУРАМ

 

Санал болгох