2023 оны шилдэг EV6 загвар

2022 оны 10 сарын 282022-10-28
2023 оны шилдэг EV6 загвар

Технологийн салбарт цахилгаан автомашины үйлдвэрлэл хүч түрж буй. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Өмнө нь цахилган автомашины салбар анхаарлын гадна үлддэг байсан бол өнөөдөр автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын брэнд болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дэлхийн 22 орны автомашины салбараар дагнасан 59 шүүгч дуу нэгтэй оны шилдэг автомашинаар цахилгаан автомашиныг тодрууллаа.  

2023 оны шилдэг автомашинаар БНСУ-ын “Киа” компанийн EV6 загварын автомашин 279 оноогоор шалгарав. 

Уг загварын тухай Шүүгчдийн зөвлөлийн Ерөнхийлөгч Френк Янссен “Автомашины салбар үндсэндээ өөрчлөгдөж байна. Томоохон үйлдвэрлэгчид цахилгаан автомашины хөдөлгүүрийн шинэчлэл, хурд, хүч зэрэгт онцгой анхаардаг болж. Бензин хөдөлгүүрт автомашинаас хурд, хүч, загвараараа дутахааргүй болсон байна” гэжээ.

 

2023-kia-ev6-gt-109-1659299282.jpg

Энэ жилийн шилдэг автомашины шагнал гардсан “Ки”а компани хоёр жилийн өмнөөс брэндээ шинэчилж,   лого, дизайнаа зоригтойгоор өөрчилсөн. Үүнтэй зэрэгцэн тус компани ойрын жилүүдэд цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарна гэдгээ зарлаж байв. Үүний тод жишээ нь,  EV6 загвар гэдгийг ч батлан харууллаа. Нийт 44 автомашинаас шигшигдсэн эл загвар нь E-GMP буюу цахилгаан платформын модулийг суурилуулснаар онцлог. Ингэснээр илүү богино хугацаанд, илүү үр дүнтэй цэнэглэдэг гэдгээрээ ижил төрлийн автомашинуудаас ялгарч буй.  Нийт 576 морины хүчтэй бөгөөд Никель-кобальт-манган бүхий хос зай хураагууртай. Мөн 58.0 кВт.ц – 77.4 кВт.ц хэлбэлздэг байна

2023 оны шилдэг автомашины шалгаруулалтад бүртгүүлсэн автомашины 50-иас дээш хувь нь цахилгаан хөдөлгүүрт автомашин байжээ. Дашрамд дурдахад, 1964 оноос хойш Женевийн олон улсын авто машины үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай хамтран оны шилдэг автомашины шагналыг  олгож эхэлсэн билээ.

 

Санал болгох