СГЗ Ц.Хуланг 48 цаг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

2023 оны 1 сарын 192023-01-19
СГЗ Ц.Хуланг 48 цаг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

НЭМЭЛТ 12:50 ЦАГ: 

Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөрөөс тодруулахад, “Монгол Улсын иргэн Х-г Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023.01.18-ний өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

-------------------------------------------------

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан СГЗ Ц.Хуланг өнгөрсөн шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Дээрх иргэнийг 48 цагийн хугацаагаар саатуулсан. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа нь үнэн" гэсэн мэдээлэл өглөө.

Түүнийг "гадаадын тусгай албаны хүнтэй хамтран ажилласан" байж болзошгүй талаарх үндэслэл бүхий нотолгоо байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн байна. 

Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөрөөс тодруулахад, “Монгол Улсын иргэн Х-г Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023.01.18-ний өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 

Г.Болд

Санал болгох