Дэлхийн шинжлэх ухаан, технологийн анхны музей нээгдлээ

2023 оны 11 сарын 82023-11-08
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн анхны музей нээгдлээ

Дэлхийн интернет, технологийн музей Ү Жэнь хотод өчигдөр /2023.11.07/-нд нээгдлээ. Энэ нь интернетээр гол болгосон шинжлэх ухаан технологийн анхны томоохон музей юм.

Шинэ музей нь түүх соёлыг шинжлэх ухаан, технологитой хослуулж, жилийн турш буюу 365 хоног тасралтгүйгээр дэлхийн интернет бага хурлын "Ү Жений дээд хэмжээний уулзалт"-ыг толилуулахаар зорьж байна.

May be an image of 4 people, television and text

Туншян хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Хуйюй танилцуулахдаа, Ү Жэний дэлхийн интернетийн технологийн музейд "Интернэт инновацийн дэлхийн хамтын платформ", "Интернетэд тулгуурласан дижитал хөгжлийн зам", "Интернэтээр хүн төрөлхтний дижитал соёл иргэншлийг бүтээх", “Интернетээр тэнгэр, газар, далайн түмэн бодисыг холбох”, "Интернэтээр дижитал технологийн инновацийг дэмжих", "Интернэтээр хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг нэгтгэх" зэрэг 6 үзэсгэлэнгийн бүсийг байгуулсан. Үүний зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн, технологийн нээлт, солилцооны шинэ орон зай бий болгохыг хичээсэн гэжээ.

Энэ онд дэлхийн интернетийн бага хурлын Ү Жэний дээд хэмжээний уулзалт арав дахь жилдээ болж байна. 2014 оноос хойш дэлхийн 120 гаруй улс, бүс нутгаас 13 мянга гаруй төлөөлөл, албан тушаалтан, эрдэмтэн, мэргэжилтнүүд энэхүү арга хэмжээнд оролцсоор иржээ.

May be an image of 1 person and text

Санал болгох