Samsung Galaxy Z Flip5 б, Galaxy Z Fold5 загвар дэлхийн зах зээлд гайхагдлаа

2023 оны 7 сарын 272023-07-27
Samsung Galaxy Z Flip5 б, Galaxy Z Fold5  загвар дэлхийн зах зээлд гайхагдлаа

Samsung Galaxy Z Flip5, Galaxy Z Fold5  загвар нь  нугардаг уян хатан, бат бөх чанараа дэлхийн зах зээлд гайхууллаа.

Flex Hinge хэмээх нугасны технологио улам сайжруулж, камерын хүчин чадлаа нэмэгдүүлснээр бусад утсуудтай харьцуулшгүй гэдгээ бидэнд дахин баталлаа.

2023.07.26-нд БНСУ-ын у Сөүл хотод Galaxy Z загварын гар утаснуудын тав дахь үе болох Galaxy Z Flip5 болон Galaxy Z Fold5 загварыг танилцуулахтай зэрэгцэн  Монголд Samsung.com/mn шууд дамжууллаа. Дэлхийн гар утасны зах зээлийг түүчээлж буй эдгээр утсууд нь гайхалтай дизайн, хийцлэл, өнгө загвараараа гайхуулаад зогсохгүй хүчирхэг үзүүлэлт, өндөр хурд, хязгааргүй боломжийг таны гарт авчирч буй. 

Энэ жилийн хамгийн онцлох нээлт нь аль аль утсууд утсаа нээлттэй, хаалттай аль ч үед бүрэн ашиглах боломжийг олгож буйд байна.

yn.jpg

Samsung Electronics компанийн гар утасны бизнес харицусан ерөнхийлөгч Тэ Мүн Ро “Самсунг нь гар утасны зах зээлд цоо шинэ хувьслыг зоригтойгоор хийгээд зогсохгүй хэрэглэгчдийн дунд шинэ хэрэглээг бий болгож, шинэ мэдрэмжийг өгөхөөс гадна зах зээл дэх өрсөлдөгч нарынхаа дунд улам өндөр босгыг тогтоосоор байна.” хэмээжээ.

Galaxy Z Flip5: ХАЛААСАНД ХЯЛБАРХАН БАГТАХ ХҮЧИРХЭГ УТАС

утас загваор.jpg

Өөрийгөө өөрөөр илэрхийлэх, бусдаас онцгой байхыг хүсдэг хүн бүхний дурлах утас билээ. Flex Window горимыг онцолж танилцуулахад гадна дэлгэц нь өмнөх загвараасаа 3.78 дахин томорсон бөгөөд ингэснээр утсаа дэлгэх шаардлагагүй хаалттай үед маш олон үйлдлүүдийг хийх боломжийг олгож буй юм.

Мессежээ шалгах, хариу илгээх, дуудлагуудаа харах, доторх функцуудаа удирдах, зураг бичлэг хийх гэх мэт гайхалтай боломжуудыг санал болгож буй юм.

 

нугаралт.jpg

Камерын хүчин чадлаа өмнөхөөсөө нэмэгдүүлж хиймэл оюун ухаантай хослуулснаар шөнийн зураг авалтын чанар улам дээшилсэн байна. Flex Mode горим буюу утас ямар ч гадаргуу дээр өөрөөрөө тогтдог учир гар оролцохгүйгээр зураг дарах, бичлэг хийнэ гэдэг хамгийн хялбар зүйл болсон.

Galaxy Z Fold5: АЛГАНД БАГТАХ КОМЬЮТЕР

kom.jpg

Утсаараа ажлаа удирддаг хэн бүхний хамгийн хүсэмжит утас. Гайхалтай том дэлгэц, цэнэгээ удаан барих хүчирхэг батарей, хамгийн нимгэн бас хөнгөн Galaxy Z Fold5. Нэг дор олон ажил амжуулахад тань туслах Multi Window болон App Continuity горим нь дэлгэц дээр олон цонх нээх, эсвэл дэлгэцээ хуваан олон аппуудыг нэг зэрэг ашиглах зэрэг боломжуудыг олгоно.

fold2.jpg

S Pen Fold Edition буюу үзэгтэй хослон ажилладаг энэ гайхалтай хослолын тусламжтайгаар утсаа тэмдэглэлийн дэвтэр болгон ашиглах, зураг зурах, нарийвчлалтай edit хийх зэрэг маш өргөн боломжуудыг олгодог учир бүтээлч салбарынхны хамгийн олзуурхууштай технологийн хамтрагч билээ.

Үүнээс гадна Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy хэмээх зөвхөн Galaxy утсанд зориулсан өндөр хүчин чадалтай процессортой тул өндөр үзүүлэлт шаардсан тоглоомууд тоглоход хамгийн тухтай утас гэдгийг онцлон дурдмаар байна.

 

fold5.jpg

Боломжгүйг боломжтой болгож бүтээгдсэн энэхүү гайхалтай утсууд дөнгөж нээлтээ хийсэн даруй Монголын хэрэглэгчид маань албан ёсны дистрибьютерүүдээр дамжуулан урьдчилсан захиалгад оролцох боломжтой болоод байна.

Урьдчилсан захиалга авах борлуулагчид: Мобиком, Юнител, ПиСиМолл, Сайн Электроникс, Технозон, Солар Стар, БСБ

Урьдчилсан захиалга үргэлжлэх хугацаа: 07.26-8.17 хооронд

Урьдчилсан захиалгад бэлэгтэй:

  • Galaxy Z Flip5 авбал утасны оригинал кейс Galaxy Buds2 Pro чихэвч
  • Galaxy Z Fold5 авбал утасны оригинал кейс болон Galaxy Watch5 цаг

tsaga.jpg

 

Санал болгох