Израил Газын зурваст дайралтаа идэвхжүүлсний улмаас хагас сая гаруй Палестинчууд дүрвэжээ

2024 оны 5 сарын 152024-05-15
Израил Газын зурваст дайралтаа идэвхжүүлсний улмаас хагас сая гаруй Палестинчууд дүрвэжээ

Газын өмнөд болон хойд хэсэгт Израилийн цэргийн ажиллагаа эрчимжсэний улмаас сүүлийн өдрүүдэд хагас сая гаруй палестинчууд дүрвэсэн гэж НҮБ мэдэгдэв. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак даваа гарагт сэтгүүлчдэд "Газын зурвасын хойд хэсэгт нүүлгэн шилжүүлэх тушаалын дагуу 100,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн" гэжээ. 

Израилийн арми Газын зурвас даяар дайралтаа эрчимжүүлж, өмнөд хэсэгт орших Рафах хотын зүүн хэсэг рүү танкууд илгээж, зурвасын төв хэсэг дэх дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн байна. "Газын төв хэсэгт орших Нусейрат дүрвэгсдийн хуаранд мягмар гарагт Израилийн байлдааны онгоцууд цохилт өгч, 14 палестин иргэн, тэр дундаа хүүхдүүд амь үрэгдсэн" гэж Палестины албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв.   

Израилийн танк, бульдозер, хуягт машинууд Газын хойд хэсгийн хамгийн том дүрвэгсдийн хуаран болох Жабалиа дахь нүүлгэн шилжүүлэх бүс, хоргодох байруудыг ихэнхийг нь устгажээ. 

Египеттэй хиллэдэг Рафах хотод мягмар гарагт Палестины оршин суугчид хотын зүүн дүүргүүдийн дээгүүр утаа гарч байгааг харсан бөгөөд Израиль олон байшингуудыг бөмбөгдсөн гэж мэдэгдсэн байна. 

Хамас бүлэглэлийн цэргийн Кассам бригад Израилийн цэргийн хөлөг онгоцыг зүүн Ас-Салам дүүрэгт Аль-Яссин 105 пуужин харван, тэдний зарим гишүүдийг устгаж, заримыг шархдуулсан гэж мэдэгдсэн байна.  Харин Израилийн армиас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. 

hamas.PNG

xamas.PNG

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө